Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/10/03 · Мэдээ

ЦААСАН БАРИМТАТ ӨВИЙН ХАМТАРСАН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Үндэсний номын сангийн Баримтат өвийн мэдээлэл, судалгааны хэлтэс нь Япон, Америк, Австри Улсын мэргэжлийн сэргээн засварлагчид болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр ажилладаг химич мэргэжилтнүүдтэй хамтран цаасан баримтат өвийн сэргээн засварлалт, судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлж байна.
Япон Улсын Киотогийн Урлаг, дизайны их сургуулийн профессор, соёлын өвийн сэргээн засварлагч, доктор Обаяши Кэнтаро, доктор Д.Отгон нар сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Үндэсний номын сангийн сэргээн засварлагчидтай хамтран цаасан баримтат өвийн материалын төрлийг тогтоох, гэмтлийн байдлыг тодорхойлох, сэргээн засварлах чиглэлээр ажиллаж байна.
Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт арга технологийг үе шаттайгаар нэвтрүүлж, арга аргачлалаа тогтмол сайжруулан ажиллах нь чухал юм.