Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/10/08 · Мэдээ

"НОМЫН САНЧ" сэтгүүлийн 2026 оны №01 дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ удаагийн дугаарт багтсан өгүүллүүд нь номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах туршлагаас эхлээд академик номын сангийн хөгжлийн чиг хандлага, цахим үйлчилгээний хэрэгцээ, монгол судлалын судалгаа, эртний номын таних технологи зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлуудыг хөндөн авч үзсэнээрээ онцлог болжээ.
Түүнчлэн уншигч төвтэй үйлчилгээ, хүүхэд залуусын боловсрол, хос хэлтэн хүүхдийн төрөлх хэлний асуудал, орон нутгийн номын сангийн түүхэн хөгжил зэрэг нь номын сангийн нийгэм, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг улам өргөжин тэлж буйг харуулж байна.