ЭхлэлМэдээ, мэдээлэлДэлгэрэнгүй
2026/09/23 · Мэдээ

СОЁЛЫН ӨВИЙН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ТУХАЙ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО

Монгол Улсын Үндэсний Номын сангаас жил бүр цаасан баримтат өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр олон улсын туршлагыг танилцуулдаг билээ.
Энэ удаа Япон Улсын Киотогийн Урлагийн их сургуулийн профессор, соёлын өвийн сэргээн засварлагч, доктор ОБАЯШИ КЭНТАРО-гийн “ЯПОН УЛСЫН СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО: ӨНГӨРСӨН ҮЕ БА ОДОО” сэдэвт лекцийг хүргэж байна.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын талаарх олон улсын туршлагаас хуваалцахыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 10:00 цаг
Байршил: Монгол Улсын Үндэсний Номын сангийн Төв байр, Үнэт ховор номын музей (2 дугаар давхар)