Буцах
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫНХАН НОМЫН САНГААР ЗОЧИЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/24 18:17
Монгол Улсын Хүүхэд Залуучуудын Театрын Уран бүтээлийн хэлтсээс "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ийн хүрээнд "Мэдлэг бэлэглэе" номын өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд тус театрын 90 гаруй албан хаагч Монгол Улсын Үндэсний номын сангийн салбар байрны үйл ажиллагаатай танилцаж, "Мэдээлэл хайлтын 5w2h арга" сэдэвт лекцэд хамрагдлаа. Лекцийн төгсгөлд театрын хамт олноос номын сангийнханд зориулан "Миний ном" дууг төгөлдөр хуурын аялгуунд дуулж, сонордууллаа. Мөн "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"-ийг номын сангийн сан хөмрөгт бэлэглэлээ.
Энэхүү өдөрлөг нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас орон даяар зарласан "Утга зохиолын 7 хоног"-той давхацсанаараа онцлог байлаа.
Монгол Улсын хүүхэд, залуучуудын театрынхан байгууллагын дэргэдэх номын санг нээн ажиллуулж, албан хаагч, уран бүтээлч нартаа үйлчлэхээс гадна байгууллагын ойр орчмын иргэдэд номын сангийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
75 жилийн түүхтэй Хүүхэд, залуучуудын театрын хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье.