Буцах
“АЯЛЛААС СУРАЛЦАХУЙ” НЭЭЛТТЭЙ ТОК ШОУ ЗОХИОН БАЙГУУЛНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/25 18:25
Монгол Улсын Үндэсний номын сан Хөх түүх байгууллагын “EF Education first” хөтөлбөрийг 7 хоног бүрийн бямба гарагт олон нийтэд зориулан хамтран тогтмол зохион байгуулж байна.
Соёлын боловсролын хөтөлбөрөөр зочин илтгэгч эцэг эх, хүүхэд залуустай мэдлэг, туршлага хуваалцах бөгөөд анхны үйл ажиллагааг өнгөрсөн бямба гарагт Биологийн ухааны доктор П.Энхээгийн “Тэтгэлгээр суралцсан миний туршлага ба сургамжууд” ток шоугаар эхлүүлсэн билээ.
Энэ долоо хоногийн бямба гараг буюу 27-ны өдөр зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэд зочин илтгэгчээр уригдан “Аяллаас суралцахуй” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх тул аялалд дуртай, номд дуртай уншигч та бүхнийг нээлттэй ток шоунд хүрэлцэн ирэхийг урья.