Буцах
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/26 18:33
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.8-д Байгаль орчныг хамгаалах өдрүүд 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног гэж заасан байдаг.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 2-т Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ.
1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх
2. Байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох
3. Байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх
4. Байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.
Үндэсний номын сангийн төв болон салбар байранд Байгаль орчныг хамгаалах өдөрт зориулсан номын үзэсгэлэн гарч байна.
Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн номуудаас дараах 5 номыг онцлон дэлгэрэнгүй танилцуулж байна.