Буцах
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН НОМЫН САНЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/26 18:37
Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Багахангай, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн номын санчдад 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд "ЕБС-ийн номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт" сэдвээр лекц, арга зүйн зөвлөгөөг өгч, номын сангийн салбар байрны үйл ажиллагааг танилцууллаа.
Түрээсийн сурах бичиг олгох нүсэр ажлынхаа зэрэгцээ мэргэжлийн сургалт, хувь хүний хөгжилдөө анхааран хүрэлцэн ирсэн номын санчдадаа ажлын амжилт хүсье.
Хамтран ажилласан ЕБС-иудын номын сангийн холбоонд баярлалаа.