Буцах
СУРАГЧИД НОМЫН САНГААР ЗОЧЛОВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/30 18:41
Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51-р сургуулийн Б.Байгалмаа багштай 8б ангийн хамт олон Үндэсний номын сангийн салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчид Язгуур танхимд дэлгэсэн Монголын нууц товчоотой холбоотой номын үзэсгэлэнг үзэж, Номын санч Ө.Баярмаа Монголын нууц товчооны танилцуулга хийж, Улаанбаатар хотын анхны түүхэн бичлэгийн тайлбарыг Мини кино театрт үзэж сонирхлоо.
Цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.