ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН - Мэдээ
Буцах

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/04 18:50


Зураг
ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан. 1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргажээ.
Уг зөвлөмж багш мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлж өгсөн бөгөөд хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх эрх зүйн чухал баримт бичигт тооцогддог.
Монгол Улс Багш нарын өдрийг 1966 оноос тэмдэглэж эхэлсэн. Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Багш нарын өдрийг жил бүрийн 10 сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулжээ.
Багш нарын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.
Үндэсний номын санд Дэлхийн багш нарын өдөрт зориулсан НОМЫН ҮЗЭСГЭЛЭН гарч байна.
Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн номуудаас дараах 5 номыг онцлон дэлгэрэнгүй танилцуулж байна.
Зураг Зураг Зураг Зураг