Буцах
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “БАРИМТАТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/06 18:59
Монгол Улсын Үндэсний номын сан нь БНСУ-ын Андон хот дахь Солонгос Судлалын Хүрээлэнтэй хамтран, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлах, хамтын бүтээл хэвлүүлэх, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах болон олон нийтийн ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилгоор 2025 оны 5 дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 22-26-нд БНСУ-ын Андон хотод “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын сургалтын хөтөлбөр” амжилттай хэрэгжлээ. Тус хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний номын сангийн 10 төлөөлөгч хамрагдаж, Солонгосын мэргэжилтнүүдийн туршлага, шинэлэг технологитой танилцсан бөгөөд, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, цахимжуулалт болон судалгааны чиглэлээр хэрэгжүүлж болох чухал шинэлэг арга барилуудтай танилцлаа.