Буцах
“ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/10 19:04
Үндэсний номын сан, "EF ИЭФ Хэлийг хилийн чанадад" ОУ-ын боловсролын байгууллага хамтран “ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” уулзалт ярилцлага зохион байгуулна.
Тэмдэглэл хөтлөх нь олон талын ач тустай, бидний биеийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг.
Судалгаагаар батлагдсан үр дүнгээс дурдвал:
- Тогтмол тэмдэглэл хөтлөх нь дархлааны системийг бэхжүүлдэг.
- Цусны даралтыг бууруулдаг.
- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэн бичих нь биеийн шарх хурдан эдгэхэд тустай нь тогтоогдсон байна.
Бидний ярилцах сэдвүүд:
- Тэмдэглэл хөтлөх аргууд
- Өөрийгөө илэрхийлэхэд тэмдэглэл хэрхэн туслах тухай
- Тэмдэглэл хөтлөн түүнийгээ ашиглан зорилгодоо хүрэх мөн түүнийгээ бодит болгох аргууд …
2025 оны 10 сарын 11-нд 12:00 цагаас Үндэсний номын сангийн салбар номын сангийн 11 давхарт уулзацгаая.
Өөрийн хайртай үзэг, дэвтрээ авч ирэхээ мартуузай !