ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН БАЙНГЫН УНШИГЧ Г.ЛХАМ - Мэдээ
Буцах

ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН БАЙНГЫН УНШИГЧ Г.ЛХАМ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/11 10:00


Зураг
2022 онд оюутан болоод Үндэсний номын сангийн төв байраар үйлчлүүлж эхэлсэн. Хичээлээ хийхээс гадна хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном унших, “THE BOOK CLUB HOUSE” номын клубийнхээ номын хэлэлцүүлэгт бэлдэх зорилгоор номын сангаар үйлчлүүлдэг.
Багаасаа номд дуртай, сурагч байхдаа сургуулийнхаа номын санчид тусалдаг байсан. Номын сангийн тав тухтай, чимээгүй орчин их таалагддаг. Номын сангаас зохион байгуулж байгаа соёл танин мэдэхүйн ажилд оролцох дуртай.
Салбар номын сангийн Эрдэм, Хүмүүн, Язгуур, Тогтмол хэвлэлийн уншлагын танхим, Их уншлагын танхимуудаар үйлчлүүлдэг. Хамгийн их үйлчлүүлсэн танхим бол Цахим уншлагын танхим.
Ном уншсанаар ярих, бичих чадвар, хувь хүний хандлага, аливааг олон өнцгөөс харах, сэтгэх чадвар нэмэгддэг.
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн 4-р дамжааны оюутан Г.Лхам
Зураг Зураг Зураг