Буцах
БЯМБА ГАРАГ БҮР ҮЛГЭРИЙН ЦАГТАЙ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/11 10:02
Азийн сан нь Лоринэт сангийн дэмжлэгээр 0-5 насны хүүхдэд ном уншиж өгөх соёлыг түгээх зорилгоор хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн “Үлгэрийн цаг” Үндэсний номын сангийн салбар номын сангийн Гэр бүлийн уншлагын танхимд Бямба гараг бүр 12 цагаас явагдаж байна.
Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа үлгэрийн цагаар энэ удаа 3 үлгэр уншиж өгөн хүүхдүүд сонссон үлгэрийнхээ баатрыг цаасаар урлалаа.
15 минут пэйж хуудаснаас үлгэрийн цагийн хуваарь болон бусад мэдээг авах боломжтой.