НОМЫН САНЧ СЭТГҮҮЛ ХОС БИЧГЭЭР ГАРЛАА - Мэдээ
Буцах

НОМЫН САНЧ СЭТГҮҮЛ ХОС БИЧГЭЭР ГАРЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/14 10:09


Зураг
50 жилийн түүхтэй номын сангийн онол, арга зүйн "Номын санч" сэтгүүл Монгол хэлний тухай хуульд "Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэж заасны дагуу номын санч, мэдээллийн ажилтнуудын үндэсний бичгийн мэдлэгийг дэмжих, сайжруулах зорилгоор 2025 оны №1, 2 дугаараа үндэсний болон кирилл хос үсгээр гарахаар болж, эхний дугаараа хэвлэлтээс хүлээн авлаа.
№1 дугаарт хаалттай үйлчилгээ үзүүлдэг байсан номын сангуудыг нээлттэй болгосон цагаач хүү(тэрбумтан Э.Карнеги), сан хөмрөгийн хувьд эмхрээгүй байсан Монголын номын санг дүрэм, журамтай болгож цэгцэлсэн их эрдэмтэн(Б.Ринчен), Монголын номын сангийн салбарыг хагас жарнаар өнгөлсөн буурал эрдэмтний(Ж.Цэзэн) тухай онцоллоо. Мөн уншигч, үйлчүүлэгчийн хэрэгцээг хангахад номын сан хэрхэн ухаалгаар хандах, инновацлаг төхөөрөмж, хэрэгслийг хэрхэн ашиглах, нэвтрүүлэх тухай, номын сан, ном зүйн салбарт нэвтэрч буй хиймэл оюунтай холбоотой өгүүлэл, нийтлэл, судалгааны ажлуудыг нийтэллээ.
№2 дугаарт чөлөөт сэдэв, агуулгын хүрээнд өгүүлэл хүлээн авна.
Сэтгүүлийн түүхт 50 жилийн хугацаанд нийтлэгдсэн өгүүллийн жагсаалтыг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү.
https://librarymn.blogspot.com/2025/08/blog-post_8.html
Холбоо барих утас: 99814424, 88052196