ЧӨЛӨӨТ ЦАГААРАА НАЙЗУУДТАЙГАА НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ - Мэдээ
Буцах

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА НАЙЗУУДТАЙГАА НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/10 10:11


Зураг
Анх шинэ номын сан нээгдсэнийг найзаасаа мэдээд ирж уншигчийн үнэмлэх нээлгэсэн. Хичээл эрт тарсан үед болон амралтын өдрүүдээр Үндэсний номын сангийн салбар номын сангаар үйлчлүүлдэг.
Манай ангийнхан ихэнх нь Үндэсний номын сангийн уншигчийн үнэмлэхтэй. Гэр, сургуульд ойрхон бас номын санд сууж хичээл, бие даалтаа хийхэд илүү сайн төвлөрч чаддаг болохоор номын санд ирэх дуртай.
Үндэсний номын сангийн салбар номын сан нээгдэхээс өмнө Хүүхдийн номын ордноор үйлчлүүлдэг байсан.
Би өмнө нь сурч байсан 16-р сургуулийн Н.Энэрэл, Н.Элбэрэл болон одоо сурч байгаа 2-р сургуулийн А.Намуунцэцэг, Б.Энгүүн, Б.Оюун-Ундрах найзуудтайгаа номын сангаар тогтмол үйлчлүүлдэг.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 10-р ангийн сурагч Э.Гэрэлт-Од
Зураг Зураг Зураг