Буцах
СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ ЭРХ ЗҮЙН УНШЛАГЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/15 10:19
Үндэсний номын сан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг олон нийтэд таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилготой уншлагын танхим нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, "Чимэд сан", Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Шихихутаг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутны төлөөлөл, "Сонгуулийн боловсрол" клубийн гишүүд оролцож, ном, бүтээлийн дээжийг гардууллаа.
Уг танхимд иргэд, олон нийтийн байгууллага, сэтгүүлч, судлаачид сонгуулийн мэдээ, мэдээлэл, судалгаа, шинжилгээний бүтээлтэй танилцахаас гадна их, дээд сургуулиудын багш, оюутан, судлаачдад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх соёл, боловсролын орон зайг бүрдүүлэх юм.