Онлайн мэдээллийн сангууд - Мэдээ
Буцах

Онлайн мэдээллийн сангууд

Ангилал: Мэдээ

Огноо: 2021/11/16 20:39


Зураг
МҮНСангийн интернэт сүлжээнээс та бүхэн доорх онлайн мэдээллийн сангуудын зөвшөөрөгдсөн ном, сэтгүүлүүдийг үзэх эрхтэй боллоо. Энэхүү эрхийг авахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Номын Сангуудын Консорциумд талархсанаа илэрхийлье.

OECD/Organisation for Economic Cooperation and Development/

Энэхүү онлайн номын сан нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллагаас/OECD/ гаргасан ном хэвлэл, сэтгүүл, статистикийн эмхэтгэл, мөн тус байгууллагаас гаргасан судалгааны анализ болон мэдээллүүдийг уншигчдад хүргэдэг юм. Тус мэдээллийн сан нь нийгэм, эдийн засгийн харьцуулсан хамгийн найдвартай сүүлийн 40 гаруй жилийн статистикууд бүхий дэлхийн томоохон сангуудын нэг юм. Жишээлбэл: эдийн засгийн хөгжлийн урьдчилсан мэдээ, шинжилгээ, чиг хандлага, нийгмийн өөрчлөлтийн судалгаанд худалдаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, технологи, татвар зэргийг хамарсан статистик, мэдээллүүд байдаг.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллага нь эдийн засаг, нийгмийн бодлогын салбарт дэлхийн хамгийн том хэвлэн нийтлэгч нарын нэг.

Мэдээллийн сангийн хамрах хүрээ:

Тус мэдээллийн сан нь хөдөө аж ахуй ба хүнс, байгаль орчин, боловсрол, ажил эрхлэлт, нийгмийн асуудал, эрүүл мэнд, эрчин хүч, цөмийн энерги, тээвэр, санхүү, хөрөнгө оруулалт, татвар, засаглал, хотын болон орон нутгийн, бүс нутгийн хөгжил, эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл, худалдаа зэрэг өвөрмөц олон салбарын мэдээлэл хамарсан.

Өвөрмөц онцлогууд:

17 сэдэвчилсэн салбарт хамаарах 5000 гаруй ном, 500 сэтгүүл, 2500 ажлийн тайлан, 2200 орчим олон хэлээр үзэж болохуйц эмхэтгэсэн мэдээлэлүүдэд хандах цогц үйлчилгээ
22 статистикийн мэдээллийн сангууд нь 4 тэрбум мэдээлэл агуулсан 300 гаруй цогц мэдээллийн баазуудаас мэдээлэл хайх боломж
ОУ-ын Эрчим Хүчний Агентлаг, Цөмийн Энергийн Агентлаг, болон Олон Улсын Тээврийн Форумаас гаргасан ном хэвлэлүүд
Бүх мэдээлэл Англи, Франц, Герман, Испани зэрэг хэлээр үзэх боломж
Бүх хэвлэмэл бүтээл, мэдээллүүд DOI болон тогтвортой интернэт хаягуудтай.
www.oecd-ilibrary.org

BioOne

BioOne нь биологи, экологи, хүрээлэн байгаа орчны судалгааны сэтгүүлүүдийг уншигчдад хүргэдэг. Та бүхэн эндээс дэлхийн дулаарал, экологи, биологийн төрөл зүйлийн хамгаалалтын талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний өгүүллүүдтэй танилцах боломжтой. www.bioone.org

Кэмбрижийн Их Сургуулийн Хэвлэлийн Газар

Кэмбрижийн Их Сургуулийн Хэвлэлийн Газар (Cambridge University Press) нь мэдлэг, мэдээлэл, судалгааг дэлхий дахинд түгээх зорилготой бөгөөд нийт 250 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг хэвлэдэг. Эдгээр эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нь цаасан хэлбэрээр болон онлайнаар дэлхий дахины уншигчдын хүртээл болдог юм.

www.journals.cambridge.org

Oxford Reference Online

Oxford Reference Online нь дэлхийн хамгийн том онлайн лавлагааны сайт бөгөөд Оксфордын Их Сургуулийн Хэвлэлийн газраас хэвлэн гаргасан 16000 зурагтай 200 гаруй толь бичиг болон тайлбар толь номнуудад зэрэг хайх, үзэх тусгай онцлог боломжуудтай.


Өвөрмөц онцлогууд:

Олон салбарыг хамарсан 200 гаруй толь бичиг болон тайлбар толь номнуудад зэрэг хайх, үзэх
Англи болон бусад хосолсон хэлний толь бичгүүд
16000 гаруй зураг
47 орчим цаг хугацааны хамааралтай өгүүлэлүүдтэй хийгдсэн холбоос
3000 гаруй бусад тусгай сайтуудтай хийсэн холбоос
Шинэ, шинэчлэгдсэн номууд
Хамрах хүрээ:
Оксфордын тайлбар толь нь Англи хэлний, хосолсон хэлний толь бичгүүд болон нэвтэрхий толиуд урлаг, уран барилга, биологи, компьютер, эдийн засаг, бизнес, байгаль орчин, хүнс, түүх, утга зохиол, анагаах ухаан, зэвсэгт хүчний түүх, математик, улс төр, нийгмийн шинжлэх ухаан, шашин, философи зэрэг салбаруудыг хамаарна.http://www.oxfordreference.com