Буцах
“СОЁЛЫН ОРОН ЗАЙ-БИДНИЙ ОРЧИН” БҮТЭЭЛЧ АЯНЫ ХҮРЭЭНД АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/15 10:22
Номын сангийн ажилтан албан хаагчдыг амьдралын зөв дадал, хэв маягт сургах, эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Эрүүл амьдралын хэв маяг зөв хооллолтын клубын зохион байгуулагч Т.Тунгалагтамиртай хамтран "ТАРХИ БА ХООЛЛОЛТ, ЗАЛУУЧУУДЫН ХООЛЛОЛТ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар эрүүл зөв хооллолт гэж юу болох хэрхэн эрүүл зөв хооллох, буруу хооллосноор гарах сөрөг үр дагавруудын тухай болон хөдөлгөөн эрүүл мэндэд яагаад чухал вэ? гэх мэт олон сонирхолтой сэдвээр сургалтаа зохион байгуулж сонирхсон асуултуудад хариулж харилцан ярилцлаа.
Мөн сургалтын үеэр номын сангаас "Эрүүл хооллолт ба дасгал хөдөлгөөн номын үзэсгэлэн дэлгэн толилуулав.