БРАЙЛЬ БОЛОН КИРИЛЛ БИЧГИЙН ХОСОЛМОЛ ХЭВЛЭЛТТЭЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО - Мэдээ
Буцах

БРАЙЛЬ БОЛОН КИРИЛЛ БИЧГИЙН ХОСОЛМОЛ ХЭВЛЭЛТТЭЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/16 10:27


Зураг
Монгол нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын нэвтэрхий их толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл бөгөөд XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдрал, Эзэн Чингис хаан Их Монгол улсын түүхийг уран зохиолын хэллэгээр бичсэн хосгүй нандин бичиг юм.
Энэхүү бүтээлийг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн санаачилагаар харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл болон кирилл бичгийн хосолмол хэвлэлтэй ярьдаг ном эрхлэн гаргасан.
Дөрвөн боть хэвлэгдсэн тус бүтээлийг Үндэсний номын сангийн салбар номын сангийн Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд унших боломжтой.
Зураг Зураг Зураг