Буцах
САЛБАР НОМЫН САНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/17 10:43
Дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, бакалавр болон түүнээс дээш зэрэг цолтой их дээд сургуулийн багш нар, докторант, эрдэм шинжилгээний ажилтан үйлчлүүлэх боломжтой, 45 уншигчийн суудалтай тус танхимд уншигч судалгааны бүтээлүүдийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр унших, мэдээлэл авах, 10 хүртлэх номыг бусад фондоос захиалан унших, утсаар ярих болон онлайн хичээл, хуралд орох зориулалт бүхий бүхээг болон цахим орчинд ажиллах 5 компьютерийг ашиглах, түүх, археологи, угсаатан, шашин, хэл шинжлэл, номзүйн 239 ширхэг номыг чөлөөт сонголтоор уншиж болно.
Эрдэм шинжилгээний уншлагын танхимд “Соёл түгээе” аяны хүрээнд Соёл Урлагийн Их сургуулийн номын сантай хамтарсан “СОЁЛ СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний сэтгүүлийн үзэсгэлэн гарч байна.