Буцах
“Хамтдаа уншицгаая” төслийн “Үлгэрийн цаг” салбар номын сангийн Гэр бүлийн уншлагын танхимд амжилттай болж өнгөрлөө.
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/18 10:57
"Соёл түгээе" аяны хүрээнд Азийн сан болон Лоринэт сангийн дэмжлэгээр 0-5 насны хүүхдэд ном уншиж өгөх соёлыг түгээх зорилгоор хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн “Үлгэрийн цаг” салбар номын сангийн Гэр бүлийн уншлагын танхимд амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн уншлагаар уншигч хүүхэд багачууддаа зориулан "Би бодохдоо... Тэвчээр" номыг уншиж өгч харилцан ярилцаж үлгэрийн үйл явдлуудаар зураг зурлаа.
Дараагийн үлгэрийн цаг энэ сарын 25-ны Бямба гарагт болох тул эрхэм уншигч хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирж "Үлгэрийн цагтаа оролцохыг урьж байна.