Буцах
НОМЫН САНТАЙ ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/20 11:02
ЕБС-ийн сурагчдын Бие даалтын долоо хоногийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас "Номын сантай танилцах хөтөлбөр"-ийг зохион байгуулж эхэллээ.
Хөтөлбөрийг өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Кингс Кидс" ЕБС-ийн 6а, 6б ангийн сурагчид анги удирдсан багш нарын хамт номын сангийн үйл ажиллагаа, төрөлжсөн уншлагын танхимуудтай танилцан МУҮНС-гийн бүтээсэн "Цогт хунтайжийн санаашрал" баримтат киног мини кино театрт үзсэнээр эхлүүллээ.
"Номын сантай танилцах хөтөлбөр"-т хамрагдах захиалгыг 99841266 дугаарын утсаар холбогдон өгөх боломжтой.