ЭРДЭМ ТАНХИМЫН БАЙНГЫН УНШИГЧ Р.ШАРАВ - Мэдээ
Буцах

ЭРДЭМ ТАНХИМЫН БАЙНГЫН УНШИГЧ Р.ШАРАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/20 11:17


Зураг
Би сэтгэл зүйч мэргэжилтэй. Л.Уранцэцэг багшийн Харилцааны сэтгэл судлал номыг унших хэрэгцээ гараад интернэтээс хайлт хийж үзэхэд Үндэсний номын санд байгаа мэдээлэл гарч ирсэн. Тэр ном намайг Үндэсний номын сангийн уншигч болгосон.
Салбар номын сангийн тохилог тухтай орчин, миний хайж байсан номууд, амралтын өдрийн цагийн хуваарь гээд анхны сэтгэгдэл маш өндөр байсан.
Сэтгэл судлал, хувь хүний хөгжлийн ном голлон уншдаг. Цаашдаа мэдлэгийн хүрээгээ тэлэх зорилгоор бусад танхимд сууж ном унших зорилготой байгаа. Номын санд маш сайн төвлөрч чаддаг болохоор ном унших, цахим орчинд илүү бүтээмжтэй ажилладаг.
Чөлөөт сонголттой уншлагын танхимаар үйлчлүүлэхэд уншсан номоо сэргээж харахад, тэмдэглэл хөтлөхөд ном ойр байдаг, номын санчаас зөвлөгөө авах, ховор хуучин номуудыг мэдэж авах, унших номын сэдэл төрөх зэрэг давуу талтай.
Ажлын өдөр дунджаар 3-4 цаг, амралтын өдөр дунджаар 6-8 цаг номын санд суудаг. Номын сангаар тогтмол үйлчлүүлэхээр шинийг мэдэх хүсэл, ном унших дадалтай болдог.
Зураг Зураг Зураг