"ЧУЛУУ БОЛ ГАЙХАМШИГ" СЭДЭВТ БҮТЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА - Мэдээ
Буцах

"ЧУЛУУ БОЛ ГАЙХАМШИГ" СЭДЭВТ БҮТЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/22 11:20


Зураг
Байгаль орчны үнэ цэнийг бүтээлчээр ойлгуулах сургалт, мэдээллийн байнгын хөтөлбөр үйл ажиллагаа явуулах зорилготой "Бүтээлч байгаль" танхимд ээлжит өдөрлөг "Чулуу бол гайхамшиг" сэдэвт бүтээлийн өдөрлөг болж өнгөрлөө.
Уг хөтөлбөрийг “Оюуны хөгжлийн институт" ТББ, "Хязгааргүй 888" хүүхдийн урлан, Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн Д.Эрдэнэбямба багштай “Ногоон дэлхий эко клуб”-ийн 3-11 дүгээр ангийн сурагчид хамтран хэрэгжүүллээ.
Цаашид 7 хоног бүр хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрүүд “Бүтээлч байгаль" танхимд хэрэгжинэ.
Зураг Зураг Зураг Зураг Зураг