НҮБ-ЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДӨР ЮНЕСКО-Д БҮРТГЭЛТЭЙ МОНГОЛ БАРИМТАТ ӨВ - Мэдээ
Буцах

НҮБ-ЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДӨР ЮНЕСКО-Д БҮРТГЭЛТЭЙ МОНГОЛ БАРИМТАТ ӨВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/24 13:03


Зураг
Даян дэлхийд энх тайван тогтоож, хүний эрхийг хамгаалж, хөгжил дэвшлийг хамтран тунхагласан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойн баярын өдөр өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тохиож байна.
Тэртээ 80 жилийн өмнө 1945 оны 10 дугаар сарын 24-ний энэ өдөр НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болсноор жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг “НҮБ-ын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
НҮБ-ын 80 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан түүний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ын "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт Монгол Улсаас бүртгэлтэй, тэр дундаа Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон манай номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өвүүдийг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол Улсаас ЮНЕСКО-ын "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэлтэй 11 баримтат өв бий бөгөөд үүний 9 нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өв байдаг юм.
Доорх танилцуулгад ороогүй буюу Монгол Улсын Үндэсний Номын Сангаас нэр дэвшүүлэн 2023 онд ЮНЕСКО-ын "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс"-ийн талаар өгүүлэх "Цогт хунтайжийн санаашрал" баримтат киног манай номын сан бүтээж, 2025 онд нээлтээ хийсэн билээ.
Харин "Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг" баримтат өвийн танилцуулгыг Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд хийснийг эндээс хүлээн авч үзэх боломжтой.
https://youtu.be/npdPK24rtu8
https://www.facebook.com/share/v/1CkAe31Wd4/
Эрхэм уншигч Та бүхэн болгоон сонирхоно уу!
НҮБ-ын 80 жилийн ойг хамтдаа тэмдэглэцгээе!
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг