"ҮРЖИНХАНД-115" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО - Мэдээ
Буцах

"ҮРЖИНХАНД-115" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/24 13:18


Зураг
Ардын ерөөлч, магтаалч Сандагийн Үржинхандын мэндэлсний 115 жилийн ойд зориулсан намтар, уран бүтээл, түүхэн замналыг нь таниулах, түүний хөгжүүлсэн аман зохиолын төрөл зүйлсийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх, арга зүйн зөвлөгөө, судалгааны загварчлал бий болгох, Үржинханд судлалыг эхлүүлэх зорилготой эрдэм шинжилгэээний хурлыг Монгол Улсын Үндэсний Номын Сан хамтран зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг уртын дуучин Д.Жавхаасайхан "Эртний сайхан" дуугаар нээж, эрдэмтэн судлаачид ерөөлч Үржинхандын намтар, уран бүтээл, уран чадвар, ерөөлийн уламжлал, шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүлэн түүний хүүхдүүд болон хүндэт зочид дурсамж яриа дэлгэн шавь нар нь түүнээс өвлөн уламжилж ирсэн ерөөл магтаалаа ерөөн хэлэв. Хурлын үеэр түүний фото зураг, гавъяа шагнал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, ном хэвлэлийн дээжээс үзэсгэлэн дэглэж сонирхуулав.
Хуралд тавигдсан илтгэлүүд:
- А.Алимаа / ШУА-ын хэл зохиолын хүрээлэн, Аман зохиолын салбарын эрхлэгч Доктор (Ph.D)/ - "Монгол Улсын үлгэрийн танхим ба ерөөлч Үржинхандын намтар уран бүтээлийг тодруулах нь"
- Д.Болормаа /ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан. Доктор, дэд профессор/ -
"С.Үржинхандын хэлсэн ерөөл магтаалын уран чадварын асуудалд"
- Р.Чүлтэмсүрэн /МУБИС-ийн багш, Доктор, профессор/
Б.Надмид /МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Доктор/ - "С.Үржинханд Ерөөлчийн "Таван хошуу малын Ерөөл"-ийн уламжлал, шинэчлэл"
- П.Нямлхагва /Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга, Доктор (Ph.D) - "С.Үржинхандын билэг Цэц"
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг