Буцах
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/26 13:23
Англи Улсын Кэмбрижийн их сургуулийн Байгалийн ухаан, инженерчлэлийн эрдэмтэн судлаач, “Clarity Sensors” гарааны компаний хамтран үүсгэн байгуулагч, шинжлэх ухааны зөвлөх, Т.Ганбаатарын “ҮХЭР МОНГОЛ” хөдөө сумын хүү Кэмбрижийн эрдэмтэн болсон тэмдэглэл номын нээлт Үндэсний номын сангийн салбар номын санд боллоо.
Т.Ганбаатар нь “Nature Nanotechnology”, “Advanced Materials” зэрэг байгалийн шинжлэх ухааны олон улсын тэргүүлэх сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн залуу эрдэмтэн юм.
Номын зохиогч ном бүтсэн түүх болон дурсамжаа хуваалцан хүндэт зочдод талархал илэрхийлэн номын дээжээ өргөн барив.
Номын нээлтэд номын зохиогчийн гэр бүл, ах дүүс, үе үеийн эрдэмтэн багш нар,найз нөхөд оролцож, талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
Тус номын агуулга:
-Үхэр Монгол нэрийн учир
-Мөрөөдөл ба ном
-Нэгдүгээр бүлэг: Түүх ингэж эхлэв
-Хоёрдугаар бүлэг: МУИС
-Гуравдугаар бүлэг: Шинэ Монгол
-Дөрөвдүгээр бүлэг: Япон
-Тавдугаар бүлэг: Лаборатори дахь жаргал зовлон
-Зургаадугаар бүлэг: Доктороос пост доктор
-Долоодугаар бүлэг: Кэмбриж
-Наймдугаар бүлэг: Монгол
-Хавсралтаар зохиогчийн тухай болон гэрэл зургууд багтжээ.