Буцах
БҮТЭЭЛЧ БАЙГАЛЬ ТАНХИМД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/29 13:26
“Оюуны хөгжлийн институт” НҮТББ-тай хамтран хэрэгжүүлдэг Үндэсний номын сангийн экологийн боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг таниулах, тэдний өдөр тутмын амьдралд зөв дадал бий болгох зорилгоор бага, дунд ангийн сурагчдад цахим болон танхимын сургалт, хөтөлбөр хэрэгжүүлдэг “Гүүд Нэйборс” Олон Улсын Төрийн бус байгууллага энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгууллаа.
“Бүтээлч байгаль” танхимын сурагчдад тасалгааны мини хүлэмж хийх, нарийн ногоо тариалах, ногоон байгууламжийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн Д.Эрдэнэбямба багштай “Ногоон дэлхий эко клуб”-ын 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагдлаа.