Буцах
“Утгын цуурай-Хятадын уран зохиолын монгол орчуулгын номын үзэсгэлэн” боллоо
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/30 13:28
ХТРТ-ын Ази Африкийн Орнуудын Хэлний Нэвтрүүлгийн Төвийн Улаанбаатар дахь Студи санаачлан Монгол улсын Үндэстний Номын сантай хамтран 10 дугаар сарын 29-ний өдөр “Утгын цуурай-Хятадын уран зохиолын монгол орчуулгын номын үзэсгэлэн” Улаанбаатар хотод зохион байгуулав.
Уг үзэсгэлэнд Монголын үе үеийн гүүш, орчуулагч нарын орчуулж хэвлүүлсэн “Сүн улсын хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр” зэрэг Хятадын эртний сонгодог уран зохиолын дээж болон Лу Синь, Лао Шэ, Мө Янь зэрэг орчин, одоо үеийн нэрт зохиолчдын бүтээл нийт 70 гаруй номыг гарган сурталчиллаа.
Энэхүү үзэсгэлэнгээ Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр 9-12 цагт зохион байгуулсан “2025 оны Хятад, Монголын Их Сургуулиудын Холбооны ерөнхийлөгч нарын форум”-ын нээлтийн ёслолын үеэр болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 14-18 цагт болсон “ХХ зууны 50-60 оны үеийн Хятад, Монголын соёл урлагийн харилцааг эргэн дурсах нь” сэдэвт лекцийн үеэр тус тус гаргалаа.
Үзэсгэлэнгийн үеэр ХТРТ-ын Ази Африкийн Орнуудын Хэлний Нэвтрүүлгийн Төвийн Улаанбаатар дахь Студи Монгол Улсын Үндэстний Номын санд сүүлийн үед хэвлэгдсэн Хятадын уран зохиолын орчуулгын номуудыг дээжлэн бэлэглэлээ.