Буцах
“ДЭЛГЭЦТЭЙ БИШ-ДЭЛГЭСЭН НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” АЯН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/10/30 17:31
Монгол Улсын Үндэсний номын сан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Булган аймгийн Тэшиг суман дахь Хилийн цэргийн дугаар ангийн бие бүрэлдэхүүний оюуны хэрэгцээг хангах, ном унших дадал, соёлд суралцах, номоор дамжуулан ёс зүйг төлөвшүүлэх, эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Дэлгэцтэй биш-Дэлгэсэн номтой нөхөрлөе” 1 сарын аян зохион байгууллаа.
Аяны хүрээнд хийгдсэн ажлууд:
1. Аяны хугацаанд ёс зүйн болон оюуны хөрөнгө оруулалт болох, шинжин судлах, тайлбарлан ойлгуулж, тойруулан ажил зохиох боломжтой гэж үзсэн 37 төрлийн номыг 11 офицер, 19 ахлагч, 8 төрийн үйлчилгээний ажилтан нийт 38 алба хаагчид өөрсдөө сонгон уншиж, тэмдэглэл хөтөлсөн.
2. Долоо хоног бүрийн мягмар гарагт Захиргаа, хүний нөөцийн тасаг “Алхимич”, Авто техникийн тасаг “Кофе хөрөхийн өмнө”, Санхүүгийн тасаг “Өглөөний гайхамшиг”, Хилийн албаны тасаг “Бусдын хүндэтгэлийг өөртөө татах цоо шинэ шинжлэх ухаан” зэрэг номуудын агуулга, ач холбогдлын талаар алба хаагчдад мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон.
3. Удирдлагын академийн багш, доктор Б.Жаргалыг урьж, “Номтой өглөө” уулзалтыг зохион байгуулан, алба хаагчдад “Багаар ажиллах чадвар, арга” сэдвээр 1 цагийн сургалт орсон.
4. Аяны хүрээнд 12 алба хаагчдаас 3 төрлийн 22 ширхэг шинэ номыг ангийн номын санд хандивлаж, баяжилт хийсэн.
5. Уншигчдад гэрээгээр 39 ширхэг ном олгож, бүртгэл хөтөлсөн.
6. Зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар байгууллагын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй хуваалцаж, сурталчилсан.