ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ӨДӨРТ - Мэдээ
Буцах

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ӨДӨРТ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/31 17:46


Зураг
Олон улсын ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн өдөр тохиож, нийслэл болон Ховд аймгаас хүрэлцэн ирсэн 100 гаруй номын санч Монгол Улсын үндэсний номын сангийн салбар байрны үйл ажиллагаатай танилцаж, номын сангийн хууль эрх зүй, программ хангамжийн сургалтад хамрагдлаа.
Үйл ажиллагааг Монголын Ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн холбоо хамтран зохион байгууллаа.
Бүх шатны номын сангуудыг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын үндэсний номын сангийн хамт олон 2025 онд ЕБС-ийн 300 гаруй номын санчид сургалт, өгч арга зүйгээр ханган ажиллажээ.
Мөн 2025 оны 1 сарын 01-ний өдрөөс 10 сарын 20-ны өдрийн хооронд Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 39917 уншигчид номын сангийн үйлчилгээг үзүүлж, 31 сургуулийн 138 бүлгийн 3468 сурагчийг "Номын сантай танилцуулах боловсролын хөтөлбөр"-т хамрууллаа.
Ирээдүйн уншигч, ирээдүйн бүтээлч иргэдийг бэлдэх үйлсэд нь амжилт хүсье.
Зураг Зураг