2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД “МОНГОЛ БАХАРХАЛ” АГУУЛГЫН ХҮРЭЭНД БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА - Мэдээ
Буцах

2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД “МОНГОЛ БАХАРХАЛ” АГУУЛГЫН ХҮРЭЭНД БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/11/03 17:50


Зураг
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрийг үе дамжуулан өвлүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага өнөөгийн нийгэмд улам ихээр нэмэгдэж байна. Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдөр, түүхэн үйл явдлууд тохиосон чухал ач холбогдолтой цаг хугацаа 2025 он болон энэ оны 11 дүгээр сард тохиож байна