Буцах
"НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ, УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/11/07 17:58
Зая бандид Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн нийтийн номын сангийн хүсэлтээр, Монгол Улсын Үндэсний номын сангаас Соёлын бүтээлч сарын хүрээнд "Номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт, ур чадварын уралдаан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион явуулахад оролцож, 2025 оны 11 сарын 04-өөс 06-ны өдрүүдэд Улаангом хотод өмчийн хэлбэр хэлбэр харгалзахгүй бүх номын сангуудын(Нийтийн болон ИДС, Коллеж, Соёлын төвийн, ЕБС, Хувийн хэвшлийн) 50 гаруй номын санчийг хамрууллаа.
Сургалтын үйл ажиллагааг нээж Увс аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Ганцоож, Зая бандид Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн нийтийн номын сангийн захирал С.Ганзориг нар үг хэллээ.
Номын санчид номын сангийн хууль эрх зүй, орон нутгийн номын сангийн өрсөлдөх чадвар, цаашид анхаарах зүйлс, цахим технологи, хиймэл оюун, номын сангийн нэмэлт үйлчилгээний чиглэлээр суралцлаа.