Буцах
БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦАХ АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/04/02 17:16
Нийслэлийн ЕБС-ын Бие даалтын долоо хоногийн хүрээнд Төв номын сантай танилцах аялалд өнөөдөр 31 дүгээр сургуулийн 6, 11 дүгээр ангийн сурагчид хамрагдав.
Сурагчид багш, эцэг эхчүүдийн хамт номын сангийн хуучин судар номын болон тогтмол хэвлэл, монгол номын сан хөмрөгөөр аялж, уншлагын танхимууд, номын сангийн үйлчилгээтэй танилцан Үнэт ховор номын музей үзэж сонирхоцгоолоо.