Буцах
ЕБ-ЫН 41 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 11 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД ТӨВ НОМЫН САНТАЙ ТАНИЛЦАВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/04/02 16:05
ЕБС-ийн сурагчдын бие даалтын хоногийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн хоёр ангийн сурагчид Үндэсний Номын Сангийн Төв байртай танилцлаа.
Сурагчид Үндэсний Номын Сангийн түүх, байр байшин, ЮНЕСКО-д бүртгэлтэй өв Данжуурын гэрэлт хөшөө, хуучин судар номын сан хөмрөг, каталог, тогтмол хэвлэлийн сан хөмрөг, монгол номын сан хөмрөг, уншлагын их танхим, эрдэм шинжилгээний уншлагын танхим ба төгсгөлд нь Үнэт ховор номын музейг үзэж сонирхон монголчуудын ном хэвлэл, бичиг соёлын түүх уламжлалаар мэдлэг оюунаа сэлбэцгээв.