"ЭРТЭЧ УНШЛАГА" НЭВТРҮҮЛЖ БАЙНА - Мэдээ
Буцах

"ЭРТЭЧ УНШЛАГА" НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/31 09:33


Зураг
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлнэ.

Тус танхим утасгүй интернэт сүлжээ, цахим орчинд ажиллах боломжтой 4 компьютертой ба уншигч хувийн компьютер, номтойгоо үйлчлүүлэх, орчуулгын болон бүх төрлийн шинжлэх ухааны 1000 гаруй номтой киндль төхөөрөмж ашиглан цахим ном унших, сонсдог 37 ном, орос хэлээр хэвлэсэн 1000 гаруй номтой таблет ашиглах боломжтой юм.

Онцлог хэрэгцээт иргэдийн танхим ажлын өдрүүдэд 07:30-16:30 цагийн хооронд ажиллана.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр Салбар номын сан.
Утасны дугаар: 70188881

Байршил: Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд, Сэлбэ голын баруун эрэг дагуу. https://maps.app.goo.gl/6nvmj6JH7ewVYcSm6
Зураг Зураг Зураг