ШИЛДЭГ ГУРВАН БҮТЭЭЛИЙН НЭГЭЭР ШАЛГАРЧ ӨРСӨЛДӨВ - Мэдээ
Буцах

ШИЛДЭГ ГУРВАН БҮТЭЭЛИЙН НЭГЭЭР ШАЛГАРЧ ӨРСӨЛДӨВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/27 18:38


Зураг
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн бүтээл "Цогт хунтайжийн санаашрал" баримтат кино "Мөнгөн мод-2025" наадмын соёлын өвийн шилдэг бүтээлийн төрөлд нэр дэвшиж өрсөлдөн, ёслолын шатанд үлдсэн гурван бүтээлийн нэгээр шалгарлаа.

Соёлын өвийн шилдэг бүтээлийн төрөлд "Цогт хунтайжийн санаашрал" баримтат киноноос гадна Хүүхдийн урлан бүтээх төвийн "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэн, Б.Сүхбаатарын "Жалам хар" морин хуурын музей шалгарснаас шилдгийн шилдгээр "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэн тодорсон юм.

Соёлын өвийн шилдэг бүтээлийн эзэн Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олонд халуун баяр хүргэе.

"Цогт хунтайжийн санаашрал" баримтат киног өнөө жилийн Үндэсний бичиг үсгийн баяраар олон нийтийн телевизээр нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Зураг