Буцах
ХИЛЧИД “НОМТОЙ АВТОБУС” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/03/27 15:43
Монгол Улсын Үндэсний номын сан алслагдсан орон нутагт номын сангийн үйлчилгээ, соёл, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын баатар ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангитай 2025-2027 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хилчдийг соён гэгээрүүлэх, ном унших соёл, идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор төв, салбаруудын хилчид алба хаагчдыг дунд "Торгон хил ба номын сан" зөөврийн номын сан, соёлын боловсролын хөтөлбөр, "Дэлгэцтэй биш - Дэлгэсэн номтой нөхөрлье, “Унших соёл-Хэрэглэх ухаан” аяныг тус тус зохион байгуулан ажилласан.
Үндэсний номын сан тус ангийн алба хаагчид, тэдний гэр бүлийн төлөөллийг хүлээн авч, “Илүү ихийг уншъя" уриатай “Номтой автобус” аяныг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дараах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулав.
-Төв болон Салбар байрны үйл ажиллагаа, сан хөмрөгүүдтэй танилцах хөтөлбөр;
-Үнэт ховор номын музейг үзэж, нүүдэлчин монголчуудын бичиг үсгийн дурсгалууд ном, соёлын өвийн үзэсгэлэн үзэх;
-Үнэт ховор номын музейг үзэж сонирхон
-“Таны хүү залхуу биш” номын орчуулагч Д.Дэмбэрэлмаатай уулзалт ярилцлага;
-"30 ном уншилт" танин мэдэхүйн мэдлэг сорих тэмцээн зэрэг арга хэмжээг алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Уг арга хэмжээн дээр “Унших соёл-Хэрэглэх ухаан” 1 сарын аяныг дүгнэн, шалгарсан тэргүүний уншигч хошууч О.Төрмагнай, дэд ахлагч Б.Отгонгэрэл, дэд ахлагч Х.Сүрэнхорлоо нар шагналаа гардан авсан ба анги салбарынхаа алба хаагчдын ном унших идэвх сонирхлыг дэмжсэн олон арга хэмжээ зохион байгуулж хамтран ажилласан номын санч З.Түвшинтуяаг Монголын соёлын ажилтны Соёлын Түшиг холбооны “Соёлын алдар медаль” шагналаар шагнаж урамшууллаа.