Г.ОДОНГИЙН ХОЁР НОМЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ - Мэдээ
Буцах

Г.ОДОНГИЙН ХОЁР НОМЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ

Ангилал: Арга зүй

Огноо: 2026/03/25 18:59


Зураг
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Шарайд Гэлэгийн Одонгийн мэндэлсний 100 жилийн ой өнгөрсөн 2025 онд тохиосон билээ. Түүний үр хүүхдүүдийг төлөөлж, охин Одонгийн Нямаа аавынхаа уран бүтээлийн их өв сан бүхий "УРАН БҮТЭЭЛИЙН ЦОМОГ" мөн буриад угсаатны өв уламжлал, түүх соёл, ёс заншлыг баримтжуулан үлдээсэн бүтээлүүд бүхий "БУРИАДЫН ӨВ СОЁЛЫН ЦОМОГ" хоёр номын дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт гардуулан өглөө.

Эрдэмтэн, судлаачдын дурсамж, дурдатгалыг багтаасан уран бүтээлийн цомогийг уншигч, судлаачдын оюуны мэлмийд хүргэх чин сэтгэл өвөртлөн ирсэн О.Нямаа танд болон гэр бүлд нь талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
Зураг Зураг