АМЕРИКТ ЗОЧИН СУДЛААЧААР АЖИЛЛАЖ БАЙНА - Мэдээ
Буцах

АМЕРИКТ ЗОЧИН СУДЛААЧААР АЖИЛЛАЖ БАЙНА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/25 13:01


Зураг
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн Америкийн Монгол Судлалын төвийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Калифорни их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнгийн Торгоны замын Тан судлалын төвд зочин судлаачаар ажиллаж байна.

Зочин судлаачаар ажиллах хугацаандаа О.Ангарагсүрэн Зүүн Ази судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Номын хувьсал ба материал соёлын хадгалалт хамгаалалт” хэмээх олон нийтэд зориулсан нээлттэй семинарт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн танилцуулгыг хийж, Монголын болгомол цаасны тухай лекц уншсан бол одоогоор Америкийн Калифорни их сургуулийн Бэрклигийн сургуулийн номын сангийн сэргээн засварлалтын хэлтэст туршлага судлах, сэргээн засварлалтын дадлага хийж, цаасан баримтат өвийг хэрхэн хамгаалдаг, сэргээн засварлалтын үйл явцын талаар туршлага судалж байна.

Зочин судлаачийн ажлын хүрээнд судалсан туршлагаас анхаарахад илүүдэхгүй нэгэн мэдээллийг ташрамд хуваалцахад, 19-р зууны үеийн тодорхой төрлийн номууд нь хүнцлийн агууламжтай хүнд металл агуулсан химийн гаралтай ногоон будгийг хавтасны өнгө оруулахад хэрэглэдэг байсан, эрүүл мэндэд хортой байх тул бээлий өмсөж харьцах, ашигласны дараа гараа угаах, хайрцагт хадгалах шаардлагатай байдаг ажээ.
Зураг Зураг Зураг Зураг Зураг