ДУНД АНГИЙН СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА - Мэдээ
Буцах

ДУНД АНГИЙН СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/18 19:12


Зураг
Нийслэлийн ерөнхий боловсролын 3-р сургуулийн Д.Гантуяа багштай 9г ангийн сурагчид салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төрөлжсөн уншлагын танхимууд, үзэсгэлэнгийн танхим, хүүхэд саатуулах өрөө, мини кино театртай танилцаж, Монгол цэргийн өдөрт зориулсан номын үзэсгэлэн болон Хүний мөс богино хэмжээний кино үзэв.

Сурагчдад НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн 9 баримтат өвийг танилцууллаа.
Зураг Зураг Зураг Зураг