Буцах
СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/03/16 19:17
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 84-р сургуулийн "9-4" ангийн сурагчид Салбар номын сангийн төрөлжсөн уншлагын танхимуудын үйл ажиллагаа, номын сан хөмрөг, мини кино театртай танилцан, сонирхсон асуултууддаа хариулт авч, харилцан ярилцаж, номын сангийн уншигчаар бүртгүүллээ.