ЕБС-ИЙН НОМЫН САНЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА - Мэдээ
Буцах

ЕБС-ИЙН НОМЫН САНЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/13 16:20


Зураг
Монгол Улсын Үндэсний номын сангийн МАЗЭШХ-ээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 30 орчим номын санчдад зориулан 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд “Номзүйн бичилтийн стандарт MNS 5271:2012-ын дагуу ном тодорхойлох нь” сэдвээр лекц, дадлага, мөн “Номын санд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй туршлага”, “Гэмтсэн номыг хэрхэн эмчлэх вэ?” сэдвүүдээр лекц уншиж, арга зүйн зөвлөгөө өгч, санал солилцов.

Хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр идэвх санаачилгатай оролцсон номын санчдадаа ажлын өндөр амжилт хүсье.
Зураг Зураг