“ОУЭН ЛАТТИМОРЫН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ - Мэдээ
Буцах

“ОУЭН ЛАТТИМОРЫН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/13 13:22


Зураг
Стратеги судалгааны хүрээлэнгийн номын санг Америк дахь Монгол судлалыг үндэслэгч, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын нэрэмжит болгож, нээлтийн арга хэмжээг 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд, Академич Ц.Батбаяр, Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал М.Даваасүрэн болон хүрээлэнгийн удирдлага, судлаачид оролцож, эрдэмтний амьдрал, үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын Үндэсний номын сангаас Стратеги судалгааны хүрээлэнгийн номын сантай хамтран Америкийн эрдэмтэн Оуэн Латтиморын бүтээлээс болон түүний Төв Азийн нүүдэлчид ба монгол судлалд оруулсан хувь нэмрийг судалсан эрдэмтэд, судлаачдын бүтээл, ном, хэвлэлээр үзэсгэлэн зохион байгууллаа.

Дашрамд дурдахад Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сан дээр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан билээ.
Зураг Зураг