Номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа - Мэдээ
Буцах

Номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/05/04 11:59


Зураг
✅ Нийслэлийн Ерөнхий боловсролын 124-р сургуулийн 6е ангийн 28 сурагч Үндэсний номын сангийн Салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
✅ Сурагчид уншлагын танхимууд болон номын сан хөмрөгтэй танилцаж, номын сангаар үйлчлүүлэх журам, ном унших соёл, уншсан сэдвийн хүрээнд номын тэмдэглэл хөтлөх талаарх мэдлэгээ тэлж, сонгосон номоор уншлага хийн, шүлэг зохиож зураг зуран нэг өдрийг номын сангийн орчинд номтой нөхөрлөж өнгөрөөлөө.
✅Оюун ухаан танин мэдэхүйгээ хөгжүүлэн номын ертөнцөөр аялсан сурагч хүүхдүүддээ сурах их үйлсэд амжилтын дээдийг хүсье.
Номын цагаан буян ивээх болтугай.