БАЯРЫН ӨДРИЙГ БҮТЭЭЛЧЭЭР УГТАВ - Мэдээ
Буцах

БАЯРЫН ӨДРИЙГ БҮТЭЭЛЧЭЭР УГТАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/06 19:31


Зураг
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Бүтээлч байгаль" танхимын үйл ажиллагааны хүрээнд Уншлага үйлчилгээний хэлтсийн Язгуур танхимын номын санч Ө.Баярмаа хэлтсийн номын санчдадаа цэцэг хийх сургалт явууллаа.

Бүтээлч танхим (Maker space)-ын зорилго нь бүх насны уншигчид ганцаар болон бүлгээр өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгээ хуваалцах, түүнчлэн технологийн тусламжтай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэх, уриалах орон зай юм.

Танхимд олон нийтэд зориулсан нийтлэг хөтөлбөр, үйл ажиллагаа явуулахаас гадна үндэсний онцлогийг шингээсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зураг Зураг