Буцах
ШҮЛГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/03/05 19:32
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Нийгмийн ухааны заах аргын нэгдэл, Үндэсний номын сан хамтран “Эх хэл-Өв соёл” үйл ажиллагааны хүрээнд “Үгэн бороо” шүлгийн наадмыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн Үгэн бороо шүлгийн наадмын багш, дунд анги, ахлах ангийн төрөлд нийт 50 багш, сурагч оролцож, 1-р шатанд өөрийн зохиосон шүлгийг уншиж, 2-р шатанд шүүгчийн өгсөн сэдвийн дагуу 10 минутад шүлэг зохиож өрсөлдөн шилдгүүдээ тодруулав.
Төрөл тус бүрийн 3-р байрыг Үндэсний номын сан шагнаж урамшуулав. Яруу найрагч Б.Жамбалдорж өөрийн яруу найргийн номоо сургуулийн номын сан болон шагналт байранд шалгарсан сурагчдад дурсгав.
Наадмын шүүгчээр яруу найрагч Ш.Лхамноржмаа, Б.Жамбалдорж нар ажиллав.