Буцах
СОЁЛЫН САЙД НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/03/03 19:36
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл Монголын Үндэсний номын сангийн төв байранд ажиллаж, үндсэн үйл ажиллагаа болон соёлын үнэт өвийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалтай танилцав.
Уулзалтаар албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цахим шилжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсоны зэрэгцээ түүхэн барилгын засвар шинэчлэл, ховор гар бичмэлийг хамгаалах техник технологийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.