АХА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ НОМЫН САНТАЙ ТАНИЛЦАВ - Мэдээ
Буцах

АХА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ НОМЫН САНТАЙ ТАНИЛЦАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/03/02 13:38


Зураг
Эх орончдын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн Ж.Цэнд-Аюуш багштай 11д ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, сурагчид номын сантай танилцав.

Танин мэдэхүйн АХА тэмцээнд 1-р байрт сурагч Ц.Алтансувд, 2-р байрт сурагч Э.Оюунгэрэл, 3-р байрт сурагч Т.Булгантамир нар шалгарлаа. Сурагчид уншлагын төрөлжсөн танхимууд, номын фонд, үзэсгэлэнгийн танхим, мини кино театртай танилцаж сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Мини кино театрт Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй 11 онцлох номын танилцуулга, “Ээж ээ танд баярлалаа” богино хэмжээний кино үзэв.
Эх орончдын өдөрт зориулсан номын үзэсгэлэнг үзэж, үзэсгэлэнгийн танхимд авьяаслаг сурагчид ангийнхандаа төгөлдөр хуураар сонгодог ая тоглож сонирхуулав.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг