Буцах
БЭРКЛИГИЙН НОМЫН САНД СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/04/03 16:15
Монголын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч О.Ангарагсүрэн Америкийн Калифорни их сургуулийн Бэрклигийн номын сангийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, хэлтэст Монгол Улсын Үндэсний Номын Сангийн танилцуулга, “Монголын болгомол цаас хийх технологи”, “Шороон Бумбагар бунхны ханын зургийн хадгалалт хамгаалалт”-ын тухай лекц уншлаа. Мөн Монгол зургийн суурь дэвсгэр болох пайтуг хэрхэн хийх талаар сургалт орсон байна.
Сургалтад Америкийн Хэарист музей, Стэнфорд их сургууль, Сан Францискогийн Азийн Урлагийн музей, Нийтийн номын сан болон Дүрслэх Урлагийн музейн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын хэлтсийн сэргээн засварлагчид хүрэлцэн иржээ. Сургалтын үеэр Америкийн Зүүн Азийн номын сангийн фондод хадгалагдаж буй монгол судар, баримтат өвийг оролцогчдод дэлгэн үзүүлжээ.